Хүндэт оюутнууддаа,

1938 оны нэгэн өдөр Жон Деви мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч нарт хандан “Боловсрол гэж юу болохыг олж мэдэх” сэдвийн дор даалгавар оноожээ. 1940 өөд оны сүүлчээр Девиг тэрхүү лекцээ уншсаны дараа, Филип Жаксон түүний ажлыг үргэлжлүүлэн авч жаран жилийн турш түүний хэлсэн үгсийг бодолдоо тунгааж явжээ. Амьдралынхаа туршид боловсролын тухай эргэцүүлж явсаны эцэст Боловсрол гэж юу вэ? үүний хариулт нь хүмүүний нийгэм дэхь мэдлэгийг бид хэрхэн хойч үедээ өвлүүлэн үлдээдэг, энэ чухал үйлийн талаар бид хэрхэн эргэцүүлж бодож явдаг талаарх философийн ухагдахууны гүнд оршдогийг олж мэджээ.

Одоо цагийн боловсролд хүрэх арга нь туршлагад суурилсан хэв маягийг чандлан сахисан,багш сургагчдад практикт суурилсан арга шийдлийг нээн илрүүлэхэд чиглэсэн шинжтэй байна. Жексоний үзэл бодол нь бид зөвхөн одоогийн дадлага туршлагаа хэрхэн сайжруулахын талаар бус боловсрол гэдэг зүйлийн мөн чанарын талаар бодож үзэх хэрэгтэй. Товчхондоо бид Девигийн асуултанд боловсрол гэдэг зүйлийг үндэс сууриас нь эхлүүлэн ахин дахин бодсоны үндсэн дээр хариулах ёстой гэсэн үг. Девигийн энэхүү санааны олон талаар дамжуулан, Жексон нийгэм үнэн бодит зүйлс болон мэдлэгийг хэрхэн хойч үедээ өвлүүлэн үлдээдэг, үлдээж чадах, үлдээх ёстойг тодотгон харуулахын тулд Хегел, Кант, Паул нартай уулзахад хүрэв.

Эдгээр сэтгэгчдийн үзэл санааг эсэргүүцсэнээр Жексон эцэст нь боловсрол гэдэг нь бидний ёс суртахуунт зан байдал дээр үндэслэдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сургуулиуд үзэл суртлын тэмцлийн талбар болох тэр үед, Боловсрол Гэж Юу Вэ? гэх асуулт Жексоны хувьд боловсролын үндсэн зорилго буюу багш, сурагчид – цаашлаад хүн бүрийг гэгээрүүлэх гэсэн энэ санаанд  үзэл бодлоо ахин дахин хандуулахыг шаардаж байна.

Доорх улс орнуудаас та өөрийн очих газраа сонгох боломжтой